top of page
Шинийн 3-ны өдөр уламжлалт золголт боллоо
Шинийн 3-ны билэгт сайн өдөр Чикагогийн Монголчуудын Бизнесийн Зөвлөлийн (MBCC) уламжлалт золголт хүндэтгэл, бэлгэдэл дүүрэн сайхан боллоо. Монгол түмний төрт ёсны хүндэтгэлт заншлын дагуу ахмад буурлаа дээдлэн золгож, эв эеэ эрхэмлэн, шинэ оны өнгийг тодорхойлох ерөөл, бэлгэ дэмбэрэлтэй үгс солилцсон утга төгөлдөр уулзалт болов. Золголт нь зөвхөн мэндчилгээний ёслол бус, харин хамтын үнэт зүйл, итгэлцэл, харилцан хүндэтгэлийг бататгасан бэлгэдлийн чухал арга хэмжээ байлаа. Б
Feb 23


Цагаан сарын мэндчилгээ
17-р жарны Саран жаран дахь Гал Морь жилийн Сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье! Гал мэт бадарсан эрч хүчтэй, Морь мэт хурдтай хийморьтой, Ажил үйлс өөдрөг, Амьдрал аз жаргалаар дүүрэн байх болтугай. Айлыг инээдээр Амьдралыг амжилтаар Сэтгэлийг баяраар дүүргэх Сайхан жил байхыг ерөөе.
Feb 18


"White moon" live
Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод “Цагаан сар” үзэсгэлэн амжилттай боллоо
Чикаго хотноо зохион байгуулагдсан “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа монголчуудыг нэгэн дор цуглуулж, үндэсний өв соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлсэн өргөн цар хүрээтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.
Feb 15


ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА
АНУ-ын Чикаго хотод 2026 онд зохион байгуулагдах “Цагаан сар” Үзэсгэлэн худалдаа – Чикаго 2026 арга хэмжээнд ивээн тэтгэгчээр хамтран ажиллахыг бизнес эрхлэгчид, албан байгууллагууд, хувь хүмүүс та бүхнийг албан ёсоор урьж байна. Энэхүү арга хэмжээ нь Монголын уламжлал, соёл, үндэсний үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг олон нийтэд сурталчлан таниулахын зэрэгцээ Чикаго хот дахь Монголчуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. Ивээн тэтгэгчээр оролцсоноор: Танай б
Jan 23


HOME BUYER WORKSHOP
Хэрвээ та байр, орон сууц худалдан авах, үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бол Таныг “Home buyer workshop” семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна. Үл хөдлөх хөрөнгийн зуучлал, зээл, татвар, хууль эрх зүй, даатгал гэсэн үл хөдлөх хөрөнгө худалдан авахтай холбоотой бүх мэдээллийг нэг дороос эх хэл дээрээ мэргэжилтнүүдээсээ үнэгүй авах боломжийг Чикагогийн Монголчуудын Бизнес Зөвлөл танд олгож байна. Суудлын тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй. Үнэ
Jan 22


ЦАГААН САР - ЧИКАГО 2026. Оролцогч: Numed Clinic
Оролцогч: NuMed Clinic
Jan 22


bottom of page
