top of page

ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА

АНУ-ын Чикаго хотод 2026 онд зохион байгуулагдах “Цагаан сар” Үзэсгэлэн худалдаа – Чикаго 2026 арга хэмжээнд ивээн тэтгэгчээр хамтран ажиллахыг бизнес эрхлэгчид, албан байгууллагууд, хувь хүмүүс та бүхнийг албан ёсоор урьж байна.

Энэхүү арга хэмжээ нь Монголын уламжлал, соёл, үндэсний үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг олон нийтэд сурталчлан таниулахын зэрэгцээ Чикаго хот дахь Монголчуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Ивээн тэтгэгчээр оролцсоноор:

  • Танай байгууллага, бизнесийн нэр хүндийг Чикаго хот болон дэлхий даяар тархан суугаа Монголчууддаа таниулах

  • Нийгэм, соёлын ач холбогдолтой үйл ажиллагааг бодитоор дэмжих

  • Монголын уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулах боломж бүрдэнэ.

Хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, ивээн тэтгэгчээр оролцох сонирхолтой бол доорх утсаар холбогдоно уу.

Холбогдох утас: 312-934-6000

Зохион байгуулагч:

Чикагогийн Монголчуудын Бизнесийн Зөвлөл (MBCC)

Хүндэтгэсэн,

Зохион байгуулах комисс

2026/01/10

АНУ, Чикаго хот

Comments


© Copyright Mongolian Business Council of Chicago (MBCC)

2024. All Right Reserved

contact@mbcchicago.com

5005 Newport Dr, Suite 100, Rolling Meadows, IL, 60008

bottom of page