top of page
Tom (1).png

Б.Энхбат

Зөвлөлийн тэргүүн

Эрхэм олон та нарынхаа амар амгаланг айлтган мэндчилж байна.

20 гаруйхан жилийн тэртээгээс Америкт Монголчууд олноор ирж суурьшсаны хамгийн том төвлөрөл нь Чикаго хот билээ. Өнөөдөр бид Чикаго хотод 10000 орчим болтлоо өнөр өтгөн олуулаа амьдарч байна.

Бидний шинийг эрэлхийлэгч, бүтээлч, оюунлаг залуусаас бизнесийн гараагаа эхлүүлж  хэдийнээ Америкийн зах зээлд байр сууриа олсон компаниудын захирал, удирдагч нар төрөн гарсаар  байна. Мөн олон мянган залуус шинээр бизнес эхлүүлэхээр зэхэж тууштай хөдөлмөрлөж байна.

Энэ сайхан бизнес эрхлэгч Монгол залуусын төлөөллийг эгнээндээ нэгтгэсэн Чикагогийн Монголчуудын Бизнес Зөвлөл нээлтээ хийж байгаа нь Зөвлөлийн тэргүүн Баатаржавын Энхбат миний хувьд болон Удирдах Зөвлөлд сонгогдсон хамт олонд маань бахархам сайхан үйл явдал болж байна.

Бид цаашдаа Чикаго хотынхоо бизнес эрхлэгч Монголчууд болон төрийн болон төрийн бус байгууллагуудтай харилцан холбоотой өргөн хүрээнд ажиллах болно.

Сайн үйлс бүхнийг түгээн дэлгэрүүлэгч сэтгэл нь итгэлээр дүүрэн Америкийн зах зээлд алдар цуу нь түгэх Монголоороо овоглосон олон шилдэг компаниуд төрөн гараг ээ.

bottom of page