Шинийн 3-ны өдөр уламжлалт золголт боллоо
- Feb 23
- 1 min read
Шинийн 3-ны билэгт сайн өдөр Чикагогийн Монголчуудын Бизнесийн Зөвлөлийн (MBCC) уламжлалт золголт хүндэтгэл, бэлгэдэл дүүрэн сайхан боллоо.
Монгол түмний төрт ёсны хүндэтгэлт заншлын дагуу ахмад буурлаа дээдлэн золгож, эв эеэ эрхэмлэн, шинэ оны өнгийг тодорхойлох ерөөл, бэлгэ дэмбэрэлтэй үгс солилцсон утга төгөлдөр уулзалт болов. Золголт нь зөвхөн мэндчилгээний ёслол бус, харин хамтын үнэт зүйл, итгэлцэл, харилцан хүндэтгэлийг бататгасан бэлгэдлийн чухал арга хэмжээ байлаа.
Бид өнгөрсөн оны ололт амжилтаа билэгдэн дурсаж, ирэх жилийн зорилго тэмүүллээ нэгтгэн эв нэгдлээ бэхжүүлэв.
Сар шинэдээ сайхан шинэлж, төрт ёсны уламжлал дэлгэрч, хийморь лундаа бадарч, үйл хэрэг бүхэн тань өөдлөн дэвжиж, хамтын ажиллагаа тань батжин өргөжих болтугай.
































Comments