top of page

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимд зочиллоо

Улаанбаатар хот - Чикагогийн Монголчуудын Бизнесийн Зөвлөл (MBCC)-ийн Ерөнхийлөгч Б.Энхбат болон зарим гишүүд Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимд (МҮХАҮТ) зочиллоо.

Манай төлөөлөгчдийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх С. Мянганбуу, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Э. Солонго нар халуун дотноор хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын үеэр хоёр байгууллага АНУ ба Монгол Улсын бизнесийн гүүрийг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, инновацийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Уулзалтын хүрээнд дараах чиглэлүүдийг онцлон ярилцсан юм:

  • Монгол, АНУ-ын худалдаа болон экспортын сувгийг өргөжүүлэх

  • Хамтарсан бизнес форум, түншлэлийн арга хэмжээ зохион байгуулах

  • Хөрөнгө оруулалт, технологийн солилцоо, гарааны бизнесийг дэмжих

  • Монгол–Америкийн бизнесийн сүлжээг өргөжүүлэх

Энэхүү уулзалт нь хоёр улсын эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, харилцан ашигтай уялдаа холбоог бий болгоход чиглэсэн чухал алхам боллоо.

Чикагогийн Монголын Бизнесийн Зөвлөл (MBCC)

Comments


© Copyright Mongolian Business Council of Chicago (MBCC)

2024. All Right Reserved

contact@mbcchicago.com

5005 Newport Dr, Suite 100, Rolling Meadows, IL, 60008

bottom of page