top of page

Баяр наадмын мэндчилгээ

 Чикагогийн Монголчуудын Бизнесийн Зөвлөлөөс

Нийт гишүүдийнхээ нэрийн өмнөөс эх орон, элгэн садан Монгол түмэндээ Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье!

2025 оны Чикагогийн Монгол Наадамд уламжлал ёсоор ивээн тэтгэгчээр оролцож,

дэлхий даяар тархан суусан Монголчуудынхаа дунд өв соёл, түүх уламжлалаа түгээн дэлгэрүүлж, эв нэгдэл, омог бахархлаа хуваалцсан эрхэм нандин мөчүүдийг хамтдаа бүтээсэндээ бид туйлын баяртай байна.

Наадам маань ёслол төгөлдөр, уур амьсгал дулаан, инээд хөөр, баяр баясгалан, бахархлаар дүүрэн сайхан болж өндөрлөлөө. Энэ үнэ цэнтэй мөч бүрийг хамтдаа бүтээлцсэн Та бүхэндээ

гүн талархал илэрхийлье.

Монгол түмний төрт ёс, өв соёлыг хүндэтгэн дээдэлж, ирээдүй хойч үедээ залгамжлуулан үлдээх нь бидний үүрэг билээ.

Сайхан наадацгаалаа!

Монголчууд аа!

Related Posts

Comments


© Copyright Mongolian Business Council of Chicago (MBCC)

2024. All Right Reserved

contact@mbcchicago.com

5005 Newport Dr, Suite 100, Rolling Meadows, IL, 60008

bottom of page