АНУ–Монголын бизнесийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь
- mongolianbcchicago
- Nov 25, 2025
- 1 min read
Чикагогийн Монголын Бизнесийн Зөвлөлийн (MBCC) төлөөлөгчдийг Монголын Бизнесийн Зөвлөлийн (MBC) Удирдах зөвлөлийн дарга Цэвэгмид Түмэнцогт хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр байгууллага Монгол, АНУ-ын бизнесийн орчинд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцож, худалдаа, хөрөнгө оруулалт болон эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжуудыг хэлэлцэв.
Уулзалтын гол сэдвүүд
Хоёр улсын худалдааны урсгалыг нэмэгдүүлэх, экспорт–импортын шинэ боломжуудыг нээх
Хамтарсан бизнес форум, уулзалт, сүлжээний арга хэмжээг зохион байгуулах
Хөрөнгө оруулалт, технологийн түншлэл болон инновацын чиглэлд хамтын ажиллагааг дэмжих
Монгол–Америкийн бизнесийн сүлжээг өргөжүүлэн бэхжүүлэх
Хоёр талын нийтлэг зорилго нь бизнесийн салбарын уялдаа холбоог сайжруулж, шинэ боломжуудыг нээх, эдийн засгийн хамтын ажиллагааг дараагийн түвшинд хүргэх явдал юм.
Энэ уулзалт нь хоёр зөвлөлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, цаашдын бүтээлч санаачилга болон хамтарсан төслүүд хэрэгжих эхлэл болно гэдэгт хоёр тал итгэлтэй байна.
Энхбат Баатаржав
Чикагогийн Монголын Бизнесийн Зөвлөл (MBCC) Ерөнхийлөгч




Comments