top of page

”Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2023"

Updated: Dec 5, 2023

”Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2023" арга хэмжээний хүрээнд Монголын жижиг дунд үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний нэгдсэн үзэсгэлэн "Mongolian gallery" дэлгүүр нээлтээ хийлээ.


Арга хэмжээний нээлтэд ХХААХҮ-ийн сайдын зөвлөх Б.Батбаатар, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээлийн Батлан даалтын сан, Нийслэл, дүүргийн төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцов.

Энэхүү үзэсгэлэнгийн дэлгүүрт кашмер, эсгий болон гар урлал зэрэг Монголын 50 орчим жижиг дунд ААН-үүд өөрсдийн урлаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ оролцож байна.

Тус томоохон арга хэмжээ нь олон бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагч нартай уулзуулах, сурталчилах ажлыг хийж иржээ. Энэ жилийн арга хэмжээ Монгол бүтээгдэхүүний үзэсгэлэн, хөрөнгө оруулагчдын форум, "Welcome to Mongolia" фестивал гэсэн өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой юм. Эдгээр цуврал арга хэмжээнүүдэд АНУ-ын Худалдааны яам оролцож байгаа бөгөөд 11-р сарын 4-ний өдрийг дуустал үргэлжилнэ.

ree



Экспорт Олон улсын худалдааны төв Монгол брэндүүдийг Америкийн зах зээлд гарахад тээвэр, онлайн, платформ, борлуулалт зэрэг дэд бүтцээр хангах зорилготой "Mongolian gallery" дэлгүүрийн АНУ-ын Нью-Йорк хотын Дэлхийн худалдааны төвд тогтмол ажиллуулдаг. Харин Чикаго хотод нээлтээ хийсэн "Mongolian gallery" дэлгүүр нь 11-р сарын 10-ны өдрийг хүртэл худалдаа үйлчилгээгээ явуулах аж.

Related Posts

Баяр наадмын мэндчилгээ

Чикагогийн Монголчуудын Бизнесийн Зөвлөлөөс Нийт гишүүдийнхээ нэрийн өмнөөс эх орон, элгэн садан Монгол түмэндээ Тулгар төрийн 2234 жил,...

 
 
 

Comments


© Copyright Mongolian Business Council of Chicago (MBCC)

2024. All Right Reserved

contact@mbcchicago.com

5005 Newport Dr, Suite 100, Rolling Meadows, IL, 60008

bottom of page