top of page

Happy Thanksgiving

Монголчуудынхаа хүмүүнлэг, тусламжийн арга хэмжээнд идэвхийлэн оролцдог хамт олны нэг бол S.B. Express Inc тээвэр зууч компани юм.



Чикагогийн Монголчууд бид саяхан нэгэн сайхан эмэгтэйн гэгээн дурсгалыг хүндэтгэн ар гэрт нь бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлсэн билээ.

Чикагогийн Монголчуудын Бизнес Зөвлөлийн ууган PLATINUM гишүүн Цоохой захиралтай SB Express компанийн хамт олон Монголруу илгээх ачаа тээврийг үнэ төлбөргүй илгээж ар гэрийнхэнд нь маш их тус дэм болж тэдний талархлыг хүлээсэн юм.

Бизнес Зөвлөлийн Удирдах Зөвлөлийн нийт гишүүд сайн үйлсийг түгээн дэлгэрүүлж Монголчуудынхаа сайн сайхны төлөө өгөөмөр сэтгэлээ зориулан ажиллаж байгаа SB Express Inc компанийн хамт олондоо талархан баярлаж буйгаа илэрхийлье. Та нартаа Талархалын Баярын мэнд хүргэе.

Comments


© Copyright Mongolian Business Council of Chicago (MBCC)

2024. All Right Reserved

contact@mbcchicago.com

5005 Newport Dr, Suite 100, Rolling Meadows, IL, 60008

bottom of page