top of page

Business Forum & Job Fair

 Business Forum & Job Fair — Амжилттай зохион байгуулагдлаа

Чикагогийн Монголчуудын Бизнесийн Зөвлөл (MBCC)-өөс санаачлан зохион байгуулсан “Business Expo & Job Fair 2025” арга хэмжээ 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Rolling Meadows, Illinois хотод амжилттай болж өндөрлөлөө.

Тус арга хэмжээ нь орон нутгийн бизнес эрхлэгчид, ажил олгогчид, ажлын хайгчид, төрийн байгууллагууд болон олон нийтийн төлөөлөл нэг дор цуглан, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжийг нээх зорилготойгоор зохион байгуулагдсан юм.

Арга хэмжээний үеэр

  • State болон Cook County-ийн холбогдох байгууллагууд оролцож, бизнесийн зээл, буцалтгүй тусламж болон дэмжлэгийн хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл хүргэлээ.

  • Ажил олгогч компаниуд шинэ ажлын байруудаа танилцуулж, ажил хайгч иргэдтэй шууд уулзан ярилцах боломжийг бүрдүүлэв.

  • Мөн оролцогчид орон нутгийн бизнесийн салбарын төлөөллүүдтэй холбогдож, туршлага солилцсон үр дүнтэй өдөр боллоо.

ЗОЧИН ИЛТГЭГЧ:

  • Diana Alfaro (Illinois Department of commerce and economic opportunities)

  • Lan Quan (Center Director Illinois APEX Accelerator)

  • Javkhlan Batsukh (Batsukh CPA)

  • Ama Baljinnyam (Director of financial affairs and grants management bureau of economic development, cook country government)

  • Bayarmaa Tumen (Vice President - Liquidity Risk Management Northern Trust Corporation)

  • Jadgaddorj Erkhembayar (Bullet Development Group)

  • Tumendemberel Byambaa (UCM AdventHealth Medical Group Primary Care LaGrange)

Чикагогийн Монголчуудын Бизнесийн Зөвлөл (MBCC) нь энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, дэмжлэг үзүүлсэн бүх байгууллага, компани, илтгэгч, сайн дурынхан болон оролцогчдод талархал илэрхийлж байна.

 MBCC нь Монгол болон Америкийн бизнес эрхлэгчдийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, орон нутгийн Монголчуудын эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор цаашид ийнхүү арга хэмжээ уламжлал болон зохион байгуулагдах юм.

Comments


© Copyright Mongolian Business Council of Chicago (MBCC)

2024. All Right Reserved

contact@mbcchicago.com

5005 Newport Dr, Suite 100, Rolling Meadows, IL, 60008

bottom of page