top of page


Шинийн 3-ны өдөр уламжлалт золголт боллоо
Шинийн 3-ны билэгт сайн өдөр Чикагогийн Монголчуудын Бизнесийн Зөвлөлийн (MBCC) уламжлалт золголт хүндэтгэл, бэлгэдэл дүүрэн сайхан боллоо. Монгол түмний төрт ёсны хүндэтгэлт заншлын дагуу ахмад буурлаа дээдлэн золгож, эв эеэ эрхэмлэн, шинэ оны өнгийг тодорхойлох ерөөл, бэлгэ дэмбэрэлтэй үгс солилцсон утга төгөлдөр уулзалт болов. Золголт нь зөвхөн мэндчилгээний ёслол бус, харин хамтын үнэт зүйл, итгэлцэл, харилцан хүндэтгэлийг бататгасан бэлгэдлийн чухал арга хэмжээ байлаа. Б


Цагаан сарын мэндчилгээ
17-р жарны Саран жаран дахь Гал Морь жилийн Сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье! Гал мэт бадарсан эрч хүчтэй, Морь мэт хурдтай хийморьтой, Ажил үйлс өөдрөг, Амьдрал аз жаргалаар дүүрэн байх болтугай. Айлыг инээдээр Амьдралыг амжилтаар Сэтгэлийг баяраар дүүргэх Сайхан жил байхыг ерөөе.


"White moon" live
Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод “Цагаан сар” үзэсгэлэн амжилттай боллоо
Чикаго хотноо зохион байгуулагдсан “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа монголчуудыг нэгэн дор цуглуулж, үндэсний өв соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлсэн өргөн цар хүрээтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.
bottom of page
