ЦАГААН САР - ЧИКАГО 2026. Ерөнхий спонсор: Batsukh CPA
- mongolianbcchicago
- Jan 15
- 1 min read
ХVII жарны “Сүрээр дарагч” гал улаан морин жилийн Сар шинийн баярыг угтсан “Цагаан сар -2026” Үзэсгэлэн Худалдааг Чикагогийн Монголчуудын Бизнес Зөвлөлөөс уламжлал болгон 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн үзэсгэлэн худалдаа 2026 оны 02 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд болно.

930 National Pkwy, Schaumburg, IL 60173
02/07,08/2026 10am-8pm
Уг үзэсгэлэнд Монгол хувцас, хоол, тавгийн идээ, бэлэг дурсгалын зүйлс гэх мэт сар шинийн баярыг тань чимэх бүх бараа үйлчилгээ байх болно. Монголчууд та бүхнийгээ хүрэлцэн ирэхийг урьж байна.
Мөн энэхүү үзэсгэлэн худалдаанд та бүхэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах, бизнесийн үйл ажиллагаагаа Монголчууддаа танилцуулах маш сайхан боломж байдаг учраас оролцох хүсэлтэй бизнес, байгууллага, хувь хүн бүрийг урьж байна. Үзэсгэлэн худалдаанд оролцох сонирхолтой компани, хувь хүн 312-934-6000 утсаар бүртгүүлээрэй.
Зохион байгуулагч:
Чикагогийн Монголчуудын Бизнесийн Зөвлөл (MBCC)
Ерөнхий спонсор:
SB Express INC
Alt insurance agency
Berkshire hathaway
Batsukh CPA
MAINLIE BENEFITS




Comments