top of page

МОНГОЛ – АМЕРИКИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ БОЛОМЖ

МОНГОЛ – АМЕРИКИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ БОЛОМЖ

/2025.08.22/ Уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Чикагогийн Монголчуудын Бизнесийн Зөвлөл, мөн Монгол–Америкийн бизнес эрхлэгчдийн “Очир төв”-тэй хамтран, “Монгол Улсыг АНУ-тай холбох худалдаа, хөрөнгө оруулалт, түншлэлийн боломжууд” сэдэвт дугуй ширээний уулзалтыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.

 Уулзалтад:

 • Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр,

 • МҮХАҮТ-ын Зөвлөх М.Сарандаваа,

 • Чикагогийн Бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Энхбат

 • АНУ болон Монголын бизнесийн салбарын 20 гаруй төлөөлөл оролцлоо.

 Уулзалтын үеэр дараах гол асуудлуудыг онцлон ярилцав:

 • Худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ гарц нээх, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх боломж,

 • Монголын бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд гаргах нөхцөл, шаардлага,

 • Санхүүжилт, хөрөнгө татах сувгууд, хоёр талын бизнесийн сонирхлыг холбох арга замууд,

 • АНУ-ын хууль эрх зүйн орчин, татварын бодлогын онцлог, бизнес эхлүүлэх, өргөжүүлэхэд тулгардаг асуудал,

 • АНУ-ын виз болон хөдөлмөрийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл, бизнес эрхлэгчдийн сонирхолд нийцсэн зөвлөгөө, чиглэлүүд.

 Уулзалтад оролцогч талууд цаашид хамтын ажиллагааны шинэ хүрээ бий болгох, Монголын бизнес эрхлэгчдийг АНУ-ын хөрөнгө оруулагчидтай холбох, мөн бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх нь хоёр улсын эдийн засгийн харилцаанд чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэлээ.

 Энэхүү уулзалт нь зөвхөн танилцуулах арга хэмжээ биш, харин хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг бодит төслүүд рүү чиглүүлэх шинэ гүүр болсон гэдгээрээ онцлог байлаа.

Comments


© Copyright Mongolian Business Council of Chicago (MBCC)

2024. All Right Reserved

contact@mbcchicago.com

5005 Newport Dr, Suite 100, Rolling Meadows, IL, 60008

bottom of page