top of page

2024 хөрөнгө оруулагчдын дээд хэмжээний уулзалт

АНУ-ын Мэрилэнд мужид 2023.06.23-26-ны хооронд SelectUSA 2024 хөрөнгө оруулагчдын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү уулзалтыг жил бүр АНУ-ын Худалдааны яамнаас зохион байгуулдаг бөгөөд уг арга хэмжээ нь АНУ-ын хөрөнгө оруулагчид, компаниуд, эдийн засгийн хөгжлийн байгууллагууд (EDOs) болон салбарын мэргэжилтнүүдийг холбосон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой томоохон арга хэмжээ юм.

Дээд хэмжээний уулзалтад АНУ-ын муж, нутаг дэвсгэрийг төлөөлж буй эдийн засгийн хөгжлийн байгууллагууд (EDOs), олон улсын 70 гаруй зах зээлийг төлөөлөх 1200 орчим бизнесийн хөрөнгө оруулагчид, салбарын мэргэжилтнүүд, нийт 3000 гаруй оролцогчид оролцдог.

Уулзалтад оролцсоноор:

- Олон улсын технологийн старт-апууд, салбарын мэргэжилтнүүд, бизнесийн байгууллагуудын үзэсгэлэнтэй танилцах

- Конгресс, Засгийн газрын төлөөлөгөчид, бизнес эрхлэгч компаниудтай уулзалтууд хийж, хөрөнгө оруулалтын хэлцэл хийх

- Бодлогын болон салбарын экспертүүдээс мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.

Тус уулзалтын дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу. https://www.selectusasummit.us/

Comments


bottom of page