top of page

Эмэгтэй бизнес эрхлэгчдийн уулзалт

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод суугаа Консул Т.Батцэцэг болон Чикагогийн Монголчуудын Бизнес Зөвлөл хамтран Чикаго хот орчмын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй бизнесийн эрхзүйн орчин, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, нийгмийн эмзэг бүлэгт хамрагдаж буй эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн тухай өргөн хүрээний чөлөөт ярилцлагыг 11 сарын 5-ны өдөр консулын байранд амжилттай зохион байгууллаа.



Ярилцлагад салбар салбартаа амжилттай бизнес эрхэлж буй эмэгтэйчүүд болон Төрийн Бус Байгууллагуудын тэргүүнүүд уригдан оролцсон билээ.

Консул Т.Батцэцэг нээж хэлсэн үгэндээ Монголд эдийн засгийн хямрал нүүрлэж хүндрэх тусам нийгмийн эмзэг бүлгийнхэнд хүндээр тусч байгаад сэтгэл нь ихэд эмзэглэж яваагийн учир Чикаго хотод бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүд, Төрийн Бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж нэгтгэснээр олон асуудлыг шийдэх боломж байгааг онцлон дурдлаа.

DB Associates, Ltd хуульч Баатарчулууны Дуламсүрэн /Дука/ маань бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдэдээ хандан аливаа нэгэн зүйлийн эрсдлийг түрүүлэн тооцож ажиллах, хууль эрхзүйн талаас бүрэн хамгаалалт хийлгэж байх мөн бизнесийн даатгал хийлгэхийн ашиг тусын тухай чухал мэдээлэл хүргэлээ.

Төрийн Бус Байгууллагуудын тэргүүнүүд эмэгтэйчүүдийн өөрсдийн эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалуулж байхын чухал, энэ тухай өргөн мэдлэгтэй болгох, гадаад оронд өсч торниж буй хүүхдүүд монгол хэлээрээ ярихгүй, түүх соёлоо мэдэхгүй өсч байгаа зэрэг бидэнд тулгараад байгаа олон чухал сэдвүүдийг хөндөн ярилцлаа.

Чикагогийн Монголчуудын Бизнес Зөвлөл энэхүү чухал арга хэмжээг бүх талаар дэмжин оролцсон бөгөөд цаашдаа Чикаго хотынхоо бизнес эрхлэгчидтэй хамтран үр өгөөжтэй, шинэлэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Comments


bottom of page