top of page

“Хилэнт Эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн золголт

Чикагогийн Монголчуудын Бизнесийн зөвлөлийн хамт олон уламжлал ёсоор XVII р жарны Энх цагийн бэлгэдэл “Хилэнт Эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн золголтоо шинийн 8-ны бэдэгт сайн өдөр эхлүүллээ.



Хүн бүр сайн сайхан үг хэлэлцэж, идээний дээж сүү цагаан барьдаг Монгол түмний минь Сар шинийн баяраар ирж буй жилийн өнгийг тун сайхан байхыг билэгшээлээ.

Өргөөнийхөө хойморт Монгол Улсаас Чикаго хотод суугаа Консул Т.Батцэцэг, зөвлөлийн тэргүүн Б.Энхбат, Удирдах зөвлөлийн гишүүд болон зөвлөлийн гишүүдийн амар мэнд, ерөөл билгээр дүүрэн золголт байв. Айлчлан ирсэн луу жилдээ та бүхэн минь сэтгэл тэнэгэр, эрч хүчтэй байж ард олныхоо төлөөх үйлстээ амжилт, бүтээл дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Чикагогийн Монголчуудын Бизнесийн Зөвлөл 2024 он

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Комментарии


bottom of page