top of page

“ТЭГШ ОРОЛЦООГ ДЭМЖЬЕ” уулзалт хэлэлцүүлэг

Updated: Mar 29, 2024

Чикагийн Монголчуудын бизнесийн зөвлөл Mongolian Business Council of Chicago /MBCC/ нь Чикаго хот орчмын бизнес эрхлэгчдийг нэгтгэн харилцан суралцах, туршлага солилцох, бизнесийн болон хууль эрх зүйн сургалт, мэргэжлийн зөвлөгөө өгч, чадавхижуулах шаардлага байгааг үндэслэн олон талт сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг билээ.



Энэ удаад Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд “ТЭГШ ОРОЛЦООГ ДЭМЖЬЕ” уулзалт хэлэлцүүлгийг Монгол Улсаас Чикаго хотод суугаа Консулын газартай хамтран 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Эдгээр сургалт, үйл ажиллагаа нь эмэгтэйчүүдэд харилцан туршлага, мэдээлэл солилцох, бизнесээ өргөжүүлэх, хүрээллээ тэлэх гэх мэт өргөн боломжийг олгодог.

Хүрэлцэн ирсэн бүсгүйчүүддээ болон бидний урилгаар илтгэл, мэдээлэл хүргэсэн Ази Америкийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гүйцэтгэх захирал Megan Nakano Asian American Chamber of Commerce of Illinois

Хадаан” брэндийн үүсгэн байгуулагч Э.Оюунцэцэг Khadaan

Матрикс” салоны захирал, Монголын үсчин, гоо засалчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Батжаргал Matrix Salon нарт талархал илэрхийлье!

Монголын бүх бүсгүйчүүддээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдрийн баярын мэндийг хүргэе!

Comments


© Copyright Mongolian Business Council of Chicago (MBCC)

2024. All Right Reserved

contact@mbcchicago.com

5005 Newport Dr, Suite 100, Rolling Meadows, IL, 60008

bottom of page