top of page

“Монголын өдөр” өдөрлөг

Ohio мужийн Dayton хотын захиргаанаас 2023 оны 2-р сарын 10-ны өдрийг Монголын өдөр болгон албан ёсоор зарлаж “Монголын өдөр” өдөрлөг, хүлээн авалтыг Dayton хотын CareSource компани зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Dayton хотын дарга Jeffrey J Mims, Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайд Ө.Батбаяр болон албаны бусад хүмүүс мөн орон нутгийн томоохон компаниудын төлөөлөгч нар оролцлоо.

Манай байгууллагаас ТУЗ-ийн гишүүн Ү.Ууганбаяр, А.Ариунбат нар оролцож байгууллагаа танилцуулан хамтран ажиллахыг Ohio хотын удирдалагууд болон бизнесүүдэд уриаллаа.

Dayton хотын их сургуульд суралцаж буй Dayton Flyers багийн тоглогч Шаравжамцын Энхийн-Одын нөлөөгөөр Монгол улсыг маш сайн мэддэг болж байгаа нь урлаг, спорт нь улсаа сурталчлах маш том арга болохыг дахин батлан харууллаа. Хүлээн авалтын дараа Dayton Flyers-ийн тоглолтыг үзэж хот даяраа хэрхэн дэмжиж байгааг харахад үнэхээр бахархалтай байлаа.

Чикагогийн Монголчуудын Бизнес Зөвлөлийн зүгээс Ш.Энхийн-Оддоо цаашдынх нь спортынх нь амжилтанд өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Мөн уг арга хэмжээг зохион байгуулсан Сан Франциско дахь Ерөнхий консулын газрын хамт олонд талархалаа илэрхийье!

Comments


bottom of page