Ohio мужийн Dayton хотын захиргаанаас 2023 оны 2-р сарын 10-ны өдрийг Монголын өдөр болгон албан ёсоор зарлаж “Монголын өдөр” өдөрлөг, хүлээн авалтыг зохион байгуулж байна.
Энэ үеэр Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайд Ө.Батбаяр, Монгол улсаас Чикаго хотод суугаа консул Т.Батцэцэг болон бусад албаны хүмүүс, бизнес эрхлэгчид өргөнөөр оролцож Монгол улсын сүүлийн үеийн худалдаа, хөрөнгө оруулалтын орчин, Аялал жуулчлалийн хөгжил, Бизнесийн шинэ боломжуудын талаар мэдээлэл өгч АНУ дахь Монгол бизнес эрхлэгчид Dayton хотын бизнесийн хүрээнийхэнтэй танилцах харилцаа холбоо тогтоох өргөн боломж бий болж байна.
Хүлээн авалтын дараа Ш.Энхийн-Одын тоглолт үзэх боломж байгаа.
Энэхүү өдөрлөгт Чикаго хот болон бусад хотын Монгол бизнес эрхлэгч Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Бидэнтэй холбогдох утас: 224-578-9725, 312-898-7939
Comments