top of page

БИЗНЕС ЗӨВЛӨЛИЙН БҮХ ГИШҮҮДИЙН АНХДУГААР ХУРАЛ

ЧИКАГОГИЙН МОНГОЛЧУУДЫН БИЗНЕС ЗӨВЛӨЛИЙН БҮХ ГИШҮҮДИЙН АНХДУГААР ХУРАЛ 2023 ОНЫ 4-Р САРЫН 29-ӨДӨР БОЛЛОО.

Хурлыг нээж тэргүүн Б.Энхбат үг хэлж, ирсэн гишүүддээ талархал илэрхийллээ. Анхдугаар хурлаар 2022 оны 4-р улирал, 2023 оны 1-р улирлын

  • Mаркетингийн тайланг Mаркетингийн албаны дарга А.Ганзориг

  • Cанхүүгийн тайланг Санхүүгийн албаны дарга Т.Лхамдулам

  • Чикагогийн Монголчуудын Бизнес Зөвлөлийн дүрмийг Гишүүнчлэлийн албаны дарга Н.Наранболд танилцуулж, асуултанд хариулж, санал хүсэлтийн дагуу ярилцлаа.

  • Дэд тэргүүн Л.Болортуяа Бизнес болон үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан.



Удирдах зөвлөлийн нөхөн сонгуульд 2 платинум гишүүн нэрээ дэвшүүлж, санал хурааж Б.Жавхлан, Б.Дуламсүрэн нарыг олонхын саналаар баталлаа. Ийнхүү манай удирдах зөвлөл 2 шинэ гишүүнтэй боллоо. Б.Жавхлан, Б.Дуламсүрэн нарынхаа цаашдын ажилд амжилт хүсье!

Хяналтын хороо 3 гишүүнтэй байна гэж дүрмэнд заасны дагуу хяналтын хорооны 2 гишүүнийг нэмж сонгох сонгуульд 4 хүн нэр дэвшсэнээс Б.Дуламсүрэн, Р.Сэргэлэн нар сонгогдлоо.

Б.Дуламсүрэн, Р.Сэргэлэн нартаа амжилт хүсье! Ийнхүү манай Чикагогийн Монголчуудын Бизнес Зөвлөлийн бүх гишүүдийн анхдугаар хурал амжилттай болж өнгөрлөө.

Бүх гишүүд дэмжигчиддээ баяр хүргэж талархал илэрхийлье!

Comments


bottom of page